ЖУУЛЧНЫ БААЗЫН ТАНИЛЦУУЛГА

Өсгүүн ХХК-ийн “Дуут Ресорт” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам хэмээх байгалийн үзэсгэлэнт нутагт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай жуулчны бааз нь 2009 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, нутгийн урчуудын ур ухаан, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг хослуулан ашиглаж барьсан модон хийцийн барилга, байгууламж, байгалийн сайханд амарч тухлах ая таатай орчим, алжаал тайлах халуун рашааны үйлчилгээгээрээ гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг.

Дуут ресорт жуулчны баазыг амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цогцолборын төв байранд зочдод үйлчлэх үйлчилгээний газрууд байрладаг. Төв байр нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой, цул модон хийцийн барилга бөгөөд дээд давхарт зочид буудлын өрөө болон нийтийн амралтын өрөө, номын сан, доод давхарт ресторан, байгалийн халуун рашааны бассейн бусад үйлчилгээний цэгүүд байрлаж таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ. Манайх зочид буудлын 15 өрөө, 20 гэр буудал, гэр бүлээрээ амрагчдад зориулсан 5 байрандаа нийт 120 зочин хүлээн авах хүчин чадалтай. Цогцолборын анхны төлөвлөлтийн дагуу жил бүр орчны тохижилтыг шинэчлэн сайжруулж 2016 онд 10 өрөө бүхий зочид буудлыг шинээр ашиглалтанд оруулсан бөгөөд цаашид сургалт, бясалгалын төв, үйлчилгээний цогцолбор зэргийг барихаар төлөвлөн ажиллаж байна.  Монгол улсын аялал жуулчлалын баазуудын үйлчилгээний стандартыг үнэлэх эрх бүхий байгууллагаас 2013  онд “Хоёр цэцэг”-ийн зэрэглэлтэй жуулчны баазын гэрчилгээ авсан бид үйлчилгээний чанар стандартаа дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг.

Байгалийн өвөрмөц тогтоцтой хослуулан барьсан халуун рашааны задгай бассейнд амарч тухлан цэвэр модон хийцийн, тохилог зочид буудал, гэрүүдэд байрлаж алжаал ядаргаагаа тайлж тухлан амрах таатай орчинг бид Танд зориулж бүтээлээ. Богино зайн төрөлжсөн аялалд оролцож, төрөл бүрийн спорт тоглоом тоглож алжаалаа тайлан цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэдэгт бид итгэлтэй байна. Манай найрсаг үйлчилгээ Таны амралтын мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.

ДУУТ РЕСОРТ ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Манай найрсаг хамт олон танд дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

armchair

ЗОЧИЛЖ ТУХЛАХ ОРЧИН

romantic-date

ОРЧИН ҮЕИЙН ТОХИЛОГ РЕСТОРАН

sea

ХАЛУУН РАШААН

treatments

МАССАЖ, ГОО САЙХАН

library

НОМЫН САН

wifi

ИНТЕРНЭТ

laundry

ХУВЦАС УГААЛГА

swimming-pool

УСАН БАССЕЙН

four-pieces-puzzle

ХӨЛӨГТ ТОГЛООМ

basketball

СПОРТ ТОГЛООМЫН ТАЛБАЙ

map

ЗОРИЛТОТ АЯЛАЛ

travel

ТӨРӨЛЖСӨН АЯЛАЛ

people

МАЛЧИН АХУЙТАЙ ТАНИЛЦАХ

food

ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМТАЛГАА, ХУДАЛДАА

carrot

ХҮЛЭМЖИЙН НОГООНЫ АМТАЛГАА, ХУДАЛДАА

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Халуун рашааны үйлчилгээ

Байгалийн халуун рашааныг түшиглэн байгуулагдсан манай жуулчны баазад аян замын алжаалаа тайлж тухлан амраарай. Халуун рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчин, арьсны харшил зэрэг өвчинд нэн тустайгаас гадна алжаал ядаргааг тайлж эрүүл мэндийг сэргээх гайхамшигтай үйлчилгээтэй.

Байгалийн сайхан, тухлаг орчин

Манай жуулчны бааз байрлах Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон Тамирын хөндийд оршдог,   Төрийн тахилгат Суварга хайрхан уул, Тамир, Цэцэрлэгийн гол, Цагаан сүмийн рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Байгалийн сайхан цогцолсон энэ нутгийн сайхныг мэдэрч цэвэр агаар, цэнгэг умдаар ундаалж орчин үеийн стандартад нийцсэн иж бүрэн үйлчилгээг авч тухлан амрах боломжийг манай жуулчны бааз Танд олгоно.

Рестораны үйлчилгээ

Зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлээр мэрэгшсэн Монгол, Флиппин тогоочийн тусгай жороор бэлтгэсэн монгол, европ, ази үндэсний хоол, манай хүлэмжинд эко технологиор тарьж ургуулсан нарийн ногоо, жимсийг өөрийн сонирхолдоо нийцүүлэн захиалж амтархан зооглох боломжтой. Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой, өвлийн хүлэмждээ бид жуулчны баазын рестораны хоол үйлдвэрлэлд хэрэглэдэг нарийн ногоо, огурцы, помидорыг химийн нэмэлт хольц, бордоо хэрэглэхгүйгээр тарьж ургуулдаг. Монгол нутагтаа цагаан идээгээрээ алдартай Цэнхэр сумын малчдын уламжлалт технологиор бэлтгэсэн цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бид Таныг дайлна.

Туршлагатай баг хамт олон

Аялал жуулчлалын удирдлагаар мэрэгшсэн баг гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх үйлчилгээнийхээ чанар, стандартыг дээшлүүлэх, жуулчны баазын орчны тохижилтыг өвөрмөц өнгө төрхтэйгээр тасралтгүй сайжруулахад анхаарч ажилладаг. Бидний үйлчлүүлэгчдээ хандах чин сэтгэл, аялал жуулчлалын салбарт ажилласан туршлага, чадварлаг багийн хамтын ажиллагаа Таны аялал, амралтын дурсамжийг сайхан байлгах нэг хүчин зүйл байна.