АЗИ, ЕВРОП ХООЛ

Манай чадварлаг тогоочийн бэлтгэсэн ази, европ хоол таны амралтын
туршид зооглох хамгийн сайхан идээ, зоог байна. Бид өөрийн
хүлэмжиндээ, технологийн дагуу тарьж ургуулсан шинэхэн хүнсний
ногоо, жимс жимсгэнэ, орон нутгийн малчдын нийлүүлдэг мах, махан
бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлдээ ашигладаг.

РЕСТОРАНЫ ХҮЧИН ЧАДАЛ,
ОРЧИН

Европын интерьер дизайнаар тохижуулсан, модон хийцийн
тавилгатай, өвөрмөц шийдэл тохижилттой манай ресторан нь
нэг ээлжиндээ 80 зочин, 8 ханатай гэр ресторандаа 30 зочин
хүлээн авч үйлчилнэ.
Манай чадварлаг тогоочид монгол үндэсний болон ази, европ
идээ зоогоор таны хүсэл сонирхолд нийцүүлэн дайлна.
Та хүсвэл байгалийн сайхныг мэдэрч гадаа талбай, тагтан дээр
тухлан сууж зоогоо барьж болно.

НУТГИЙН ЦАГААН ИДЭЭ

Дуут ресорт жуулчны баазын туслах аж ахуйд, эрүүл ахуйн шаардлагад
нийцүүлэн бэлтгэсэн цагаан идээгээр бид Таныг дайлна. Та манай баазад
амрах хугацаандаа цагаан идээ бэлтгэх технологиороо Монголдоо алдартай
Архангайчуудын бэлтгэсэн айраг, сүү, тараг, өрөм, ааруулыг захиалан авч
эрүүл хүнс зооглох боломжтой. Хэрэв Та хүсвэл Архангай нутгийн цагаан
идээгээр аян замын ганзгаа дүүргэн гэр бүл, найз нөхдөө дайлаарай.

ХОРХОГ, БООДОГ

Монгол үндэсний хоол, хорхог, боодог зооглох дуртай зочдод
зориулан мал төхөөрч хонь, ямааны хорхог, боодог, шөл, дотор
махан хоол хийх монгол аргыг танилцуулан хамтран зоог бэлтгэж
дайлна.
Мөн эртний монгол гэрийг санагдуулан тохижуулсан манай гэр
буудалд тухлан задгай гал дээр болгосон шорлог болон бусад
идээ ундааг зооглож галын илчийг мэдрэн амарна.