ХАЛУУН РАШААНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Цэнхэр сумын халуун рашаан нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн урагш 28 км-т далайн төвшнөөс 1860 м өргөгдсөн газар, хойд өргөргийн 47020”N, уртрагийн 101039”E цэгт оршино. Энэхүү халуун рашаан нь аглаг их ой, шугуйтай уулын ар хормойг даган ундардаг. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдоогүй гарах тул 86°С халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2-т ордог. Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 1 секундэд 10 л ундран гардаг, хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагдаг ашигт эрдэс бүхий рашаан юм.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

Тус халуун рашаан нь нөөц ихтэй, чанар сайн, байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг зэргээрээ давуу талтай. Эрт дээр үеэс нутгийн зон олон энэхүү рашааныг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийн үлдэгдэл, ул мөр халуун рашааны ойр орчмоос олддог. Халуун рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчин, арьсны харшил өвчинд нэн тустай, таны алжаал ядаргааг тайлж, эрүүл мэндийг сэргээх гайхамшигтай үйлчилгээтэй.

МАССАЖ, ГОО САЙХАН

Халуун рашааны бассейнд тухлан амарсан Танд манай массаж, гоо сайханы үйлчилгээ ч таалагдах болно. Мэргэжлийн массажист, гоо сайханч Таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг захиалгын дагуу үзүүлнэ.