ЗАХИАЛГА АВАХ УТАС: 98881499, 99052499

"ДУУТ РЕСОРТ" АМРАЛТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР

Өсгүүн ХХК-ийн “Дуут Ресорт” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам хэмээх байгалийн үзэсгэлэнт нутагт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай жуулчны бааз нь 2009 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, нутгийн урчуудын ур ухаан, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг хослуулан ашиглаж барьсан модон хийцийн барилга, байгууламж, байгалийн сайханд амарч тухлах ая таатай орчим, алжаал тайлах халуун рашааны үйлчилгээгээрээ гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг.

АМРАХ ӨРӨӨНИЙ СОНГОЛТУУД

Амралтын төв байрандаа амрагч, аялагч Таны тав тухыг хангаж тохижуулсан,
цул модон хийцийн тавилга бүхий амралтын өрөөтэй.

ХАЛУУН РАШААН

Нутгийн зон олон “Цэнхэрийн халуун ус” гэж эрт үеэсээ нэрлэж заншсан байгалийн халуун рашааныг түшиглэн байгуулагдсан манай цогцолборын амрагч, үйлчлүүлэгчид уг рашааныг алжаал тайлах, амрах зориулалтаар ашиглах боломжтой.

РЕСТОРАН & ЗООГ

Европын интерьер дизайнаар тохижуулсан, модон хийцийн тавилгатай, өвөрмөц шийдэл тохижилттой манай ресторан нь нэг ээлжиндээ 80 зочин, 8 ханатай гэр ресторандаа 30 зочин хүлээн авч үйлчилнэ. Манай чадварлаг тогоочид монгол үндэсний болон ази, европ идээ зоогоор таны хүсэл сонирхолд нийцүүлэн дайлна. Та хүсвэл байгалийн сайхныг мэдэрч гадаа талбай, тагтан дээр тухлан сууж зоогоо барьж болно.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

ХАЛУУН РАШААН

Нутгийн зон олон “Цэнхэрийн халуун ус” гэж эрт үеэсээ нэрлэж заншсан байгалийн халуун рашааныг түшиглэн байгуулагдсан манай цогцолборын амрагч, үйлчлүүлэгчид уг рашааныг алжаал тайлах, амрах зориулалтаар ашиглах боломжтой.

УСАН БАССЕЙН & МАССАЖ

Гадаа талбайд тохижуулсан, халуун рашааны болон цэнгэг усны 6 төрлийн усан бассейнтай бөгөөд та өөрийн ая тухдаа нийцүүлэн үйлчлүүлэх боломжтой.

ТӨРӨЛЖСӨН АЯЛАЛУУД

Манай баазад тухлан амрахын зэрэгцээ Цэнхэр сумын болон Архангай аймгийн хөрш зэргэлдээ сумдын байгалийн үзэсгэлэнт газруудаар сонирхлын дагуу аялж зугаалах боломжтой.

СПОРТ & ТОГЛООМ

Стандартын шаардлага хангахуйц сагсан бөмбөгийн болон элсний гар бөмбөгийн талбайг тохижуулсан. Аав, ээжийнхээ хамт тухлан амарч байгаа бяцхан амрагчиддаа зориулж элсэн талбай, тоглоомын орчин бүрдүүлсэн.

ХҮЛЭМЖИЙН НОГОО, ЖИМС

Өвлийн хүлэмжинд технологийн дагуу тарьж ургуулсан шинэ хүнсний нарийн ногоог зочдын хоол, хүнсэнд хэрэглэдэг. Манай хүлэмжид тарьж ургуулсан өргөст хэмх, улаан лооль бусад нарийн ногоог аян замын хүнсэндээ зориулж худалдан авах боломжтой.

СҮҮ ЦАГААН ИДЭЭ & МАЛЧИН АХУЙ

Жуулчны баазын туслах аж ахуйн малчин айлд уламжлалт аргаар боловсруулсан сүү цагаан идээгээр зочдоо дайлдаг. Өглөөний цайндаа шинэхэн өрөм, сүүтэй цайг зооглож тараг, ааруул, бяслаг, гүүний саам зэрэг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг зуны дэлгэр цагийн агаартай хослуулан хэрэглээрэй.

ЗУРГИЙН ЦОМОГ

УТАС

Захиалгын утас: 98881499, 99052499
Жуулчны баазын утас: 98981499

БАЙРШИЛ

“Дуут Ресорт” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны амны халуун рашаантай байгалийн үзэсгэлэнт нутагт байрладаг.